Аймгийн Засаг дарга Д.Галсандондог Ази тивийн аварга шатарчин М.Ялгуунд хүндэтгэл үзүүлэв

Image may contain: 2 people, people standing and shoes

Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог аймгийн “Төгсхүү” шатрын клубын тамирчин, Ази тивийн аварга М.Ялгуун охиныг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. М.Ялгуун нь Тайландын Чан май хотноо болсон 2018 оны Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний зургаа хүртэлх насны ангилалд стандарт болон рапид төрөлд алт, блиц төрөлд мөнгөн медаль хүртэж, Ховд нутгийнхаа нэрийг тивийн хэмжээнд дуурсган “Ази тивийн аварга” болж, бахдам амжилт гаргасан юм.

Энэ үеэр өсвөрийн шатарчин М.Ялгуунд аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, дурсгалын зүйл гардуулан өгч, баяр хүргэв.

Дашрамд сонордуулахад, Өсвөрийн шатарчин М.Ялгуун нь нэг жил гаруй хугацаанд шатрын спортоор хичээллэж байгаа бөгөөд БСШУС-ын сайдын нэрэмжит 2018 оны өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээний зургаа хүртэлх насны охидын ангилалд оролцож, 9 өргөөс 8 хожин түрүүлснээр Монгол Улсын аваргын алтан медалийг Ховд аймагтаа 17 жилийн дараа дахин авч ирсэн байна.

Image may contain: 6 people


Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ