Их бүтээн байгуулалтын ажлын үр дүнд ихэнх сумдаа хатуу хучилттай замаар холбосон аймаг бол баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг. Ховд аймгийн хэмжээнд 1100 гаруй км хатуу хучилттай зам байгаагаас үүний 762 км зам нь орон нутгийн болон олон улсын чанартай зам юм. Ховд аймаг дахь Авто замын сүлжээгээр тээвэрлэлт хийх авто тээврийн хэрэгслийн бүрэн жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 6 голтой авто тээврийн хэрэгсэлд 44 тонн байдаг байна. Гэтэл Ховд аймгийн босоо тэнхлэгийн авто зам буюу Мянгадын гүүрнээс Бодончын хавцлын замаар Эй Эл Жи Ти ХХК нь Увс аймгийн Наранбулаг сумын нутаг дахь Харганатын төмрийн хүдрийг хүнд даацын автомашинаар экспортлохдоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрүүлэн тээвэрлэж улмаар тухайн замд эвдрэл гэмтэл гарах эрсдэлийг бий болгож байна. Тийм учраас орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн 4-р сарын 02-ноос эхлэн тээвэрлэлт хийхийг зогсоосон байна.ВИДЕО: Огноо: 4/3/2018 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2772 Мэдээ таалагдсан: