“УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ” шалгаруулах ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Төгрөг суманд ажиллав

Image may contain: sky, ocean, cloud, outdoor and nature

МУ-ын Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын тэргүүний сум шалгаруулах” болзлын дагуу хоёр жил тутамд бүс бүрээс нэг сум шалгаруулдаг. Энэ жил Ховд аймгийн Булган, Увс аймгийн Бөхмөрөн, Завхан аймгийн Тосонцэнгэл, Говь-алтай аймгийн Төгрөг , Баян-Өлгий аймгийн Толбо сумууд “Улсын тэргүүний /Загвар/ сум шалгаруулах” ЗГ-ын тогтоолын 31-д зааснаар холбогдох материалаа Баруун бүсийн зөвлөлд хүргүүлсэн юм. Тухайн сумдын ажлыг газар дээр нь шалгаж, дүгнэх зорилгоор “Улсын тэргүүний сум шалгаруулах” Баруун бүсийн зөвлөлийн ажлын хэсэг 04 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд ажиллав.

Image may contain: 8 people, people sitting, people standing, suit and indoor

Ажлын хэсгийн даргаар Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, гишүүдээр Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Бат-эрдэнэ, Увс аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дарга Х.Тилеген, Завхан аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц тэргүүтэй 25 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.Тус ажлын хэсэг МУ-ын Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Улсын тэргүүний сум шалгаруулах болзол”-ын 19 шалгуур үзүүлэлт болон сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтүүдийн дагуу сумын ИТХ, ЗДТГ, албан байгууллагууд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, сумын хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалтанд үнэлгээ хийлээ. Үнэлгээний дүнг Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт болох “Баруун бүсийн зөвлөл”-ийн хуралд танилцуулж шалгаруулна.


Image may contain: 2 people, people sitting, table, office and indoor

Монгол Алтайн нурууны сав газар Алтайн нуруу, их нууруудын хотгорын заагт орших Говь-Алтай аймгийн Төгрөг сум нь 534328 га талбай бүхий нутаг дэвсгэртэй. Хүрэн гол, Төгрөгийн эх, Мааньт, Цагаан хайрхан, Тунгалаг гэсэн 5 багийн нийт 567 өрх, 2054 хүн амтай.

Image may contain: 1 person, sitting and indoor
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ