Ховд аймгийн 17 сумын 160 гаруй албан байгууллага, мэргэжлийн 12 алба, 32 анги Газар хөдлөлийн гамшгийн үед ажиллах бэлэн байдлаа шалгууллаа



Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу  энэ сарын 29 ны өдөр гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг орон даяар зохион байгууллаа. Энэ ажилд Ховд аймгийн 17 суманд үйл ажиллага явуулж байгаа 160 гаруй албан байгууллага, аж ахуйн нэгжүүд мөн Гамшгаас хамгаалах хууль тогтоомийн дагуу эмхлэн байгуулагдсан мэргэжлийн 12 алба, 32 мэргэжлийн анги, иргэдийн төлөөлөл оролцож Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдаж бэлэн байдлаа шалгууллаа.



ВИДЕО:

 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ