-Аргын тооллын 3 сарын 8. Пүрэв (Бархасвад) гараг/ 2018/



-Аргын тооллын 3 сарын 8. Пүрэв (Бархасвад) гараг/ 2018/
-Билгийн тооллын 22, шарагчин гахай, суудал огторгуй, мэнгэ 2 хар, гар од-16 од, үл тохирохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:20-18:46. 
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад идээ, ундаа элбэг олдох эрхэм сайн. Гэвч могой, үхэр, хонь, луу, нохой жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
Үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, тариалан тарих, хатуу үйл, сургуульд сурах, ном сонсох, номлох, хэвлэх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, номын хурим, гөлөг тэжээх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, бэрийн үйл, мод таслах, газар малтах, үхэгсдийг оршуулах, мод таслах, худаг шуудуу малтах, замд гарахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ