-Аргын тооллын 3 сарын 7. Лхагва (Буд) гараг/ 2018 /



-Аргын тооллын 3 сарын 7. Лхагва (Буд) гараг/ 2018 /
-Билгийн тооллын 21, шар нохой, суудал төмөр, мэнгэ 3 хөх, эрхтний тэргүүн-15 од, үхэхийн барилдлагатай өдөр. Лусын буулт, их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:22-18:45. 
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул билгийн өдөр нь муу өвчин тусах болой.
-Бар, нохой, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, могой, морь жилтнээ сөрөг муу.
Замд явах, тариалан тарих, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, мал адгуус муулах үйлд сайн. Бэрд холбогдох үйл, ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ