-Аргын тооллын 3 сарын 5. Даваа (Сумьяа) гараг / 2018 /



-Аргын тооллын 3 сарын 5. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын 19, улаан бич, суудал гал, мэнгэ 5 шар, тэргүүн дагуул-13 од, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:26-18:42. 
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах машид сайн. Гэвч бар, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хулгана, луу, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
Хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Байшин сав дээр гарах, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, бэрийн үйл, мал худалдахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ