-Аргын тооллын 2 сарын 24. Бямба (Санчир) гараг / 2018 /



-Аргын тооллын 2 сарын 24. Бямба (Санчир) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 9, улаагчин гахай, суудал хий, мэнгэ 5 шар, гөрөөсөн толгой-4 од, үл тохирохын барилдлагатай өдөр. Лусын буулт, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:43-18:28. 
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эрхэм сайн болой. Гэвч могой, хулгана, гахай, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Туулай, хонь, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
Замд гарах, худалдаа наймаа хийх, насны буян бүтээх, эд мал авах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, номын хурим, лам хуврага болох, ном заалгах, гөлөг тэжээх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, газар малтах, мод таслах, үхэгсдийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга. Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ