НИЙТЛЭГ ТӨЛӨВ: Сүлд нь дорой. Хийморь лүндаа нь сайн. Зөв бодсон ажил үйл нь бүтэмж сайн. Атаа жөтөө, хар цагаан хэл үг дунд зэрэг. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Мандал өргүүл.
ШИНИЙН НЭГЭНД МӨР ГАРГАХ. 2018.02.16.
-«ШОРООН» суудалд суусан хүн–«Буян хишиг барьсан» тул сайн. Тэр жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү авагтун. Алт мөнгө, зэс, төмөр авахгүй байх. Улаан хонины мах идэхгүй, чоно барьсан малын мах идэхгүй, бэлэвсэн эмгэний идээнд хүрэхгүй байх хэрэгтэй. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эмэгтэй: 1919, 1943, 1967, 1991, 2015
Мөрөө гаргахдаа – “ Ум бадма дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, баруун (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо, шавар зүүн зүгт хаяж, шавар эсвэл гурилаар «хонины толгой» хийн баруун урьд зүгт газарт булаад, баруун урьд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Саейнинбо уншуул, «Сац» 1000 дэлс. Газар усаа тахь.
-«ОГТОРГУЙ» суудалд суусан хүн–«Уут барьсан» тул маш муу. Тэр жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэх, зэс, төмөр, хуримын эд авах, шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэхийг цээрлэ. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Өндөр газар явахаас цээрлэ. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1919, 1943, 1967, 1991, 2015.
Мөрөө гаргахдаа –“ Ум пагма дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн хойд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, цаас зүүн зүгт хаяж, гурилаар «нохойн толгой» хийн баруун хойд зүгт газарт булаад, баруун хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Сундуй, Алтангэрэл, Намхайнинбо, 13 сан уншуул.
-«УУЛ» суудалд суусан хүн–«Гангар (шаазан) барьсан» тул муу. Тэр жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, зэрэг өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эмэгтэй: 1931, 1955, 1979, 2003.
Мөрөө гаргахдаа – “ Ум будда дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, баруун (эмийн) зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо өмнө зүгт хаяж, гурилаар «үхрийн толгой» хийн зүүн хойд зүгт газарт булаад, зүүн хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан уншуул. Шүтдэг газар орноо тахь.
-«ХИЙ» суудалд суусан хүн–«Шөргүүл барьсан» тул муу. Тэр жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжилж байх шаардлагатай. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1931, 1955, 1979, 2003.
Мөрөө гаргахдаа – “ Ум базар пад дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, урьд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, цаас хийсгэн баруун хойд зүгт хаяж, гурилаар “лууны толгой” хийн зүүн урд зүгт газарт булаад, зүүн урьд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Сундуй, Цагаан шүхэрт уншуул. Суварга босго. Тахилгатай газар орныг тахь.
-----------------------------------
-1919 он. Шороон хонь: Нас нь: 100. Эрүүл мэнд, буян хишиг нь маш сайн.
-Эр нь: Огторуйд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Улайны газар явах, хуучин эд, хувцас авах, шар өнгийн эд, тарваганы мах идэх, зэс, төмөр авахыг цээрлэ. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Эд, малын гарлагатай. Газар хөлдөх цагаар хянуур бай. Өндөр газар явахаас цээрлэ. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Шишид/бага харш жил/, Суудлын өнцөг, Мэнгэ, 3 гүрэм, Алтангэрлийн даллага, Норжмаагийн сүн. Раху гарагийг (шинийн-8)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав.
-Эм нь: Шороонд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бар. Хурим найрын идээ, ариун бусаар бузартах, шавар эдлэл, алт, мөнгө, зэс авах, бэлэвсэн эмгэний идээнд хүрэх, оршуулгын үйлийг цээрлэ. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Засал нь: Сүлд дуудуул, Шишид/бага харш жил/, Суудлын өнцөг, Мэнгэ, 3 гүрэм, Рүймэг/ясан нүд/, До палчин, Нити, Доржнамжом. Нялхас хүүхдэд өглөг өг. Жидү гарагийг (билгийн-18)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саейнинбуу, Лүмбэнгарав.
-----------------------
-1931 он. Төмөр хонь: Нас нь: 88. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө.
-Эр нь: Хийд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Улай үзэх, ууланд авирах, шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Морь өшиглөх, үхэр тийрэх, нохой зуух гэмтэй. Хайнагийн мах, ангийн мах идэхийг цээрлэ. Яр шарх, цусны өвчин, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхаар. Салхи шуурганаас болгоомжил. Засал нь: Сүлд дуудуул, Шишид/бага харш жил/, Суудлын өнцөг, Нашидүрсүм, Гогэг, Цагаан дарь эх, 3 гүрэм, Манал, Ланчиг дором, Амин золиг гаргуул, Дөрвөн ламд гүнцэг өргө. Жидү гарагийг (билгийн-18)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав.
-Эм нь: Ууланд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан бар. Хурим, оршуулгын идээ, бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөх, гудас дэвсгэр авахыг цээрлэ. Хэрүүл, тэмцэл, өш хонзонгоос хол яв. Тархи, толгой, нүд, ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, зэрэг өвчнөөс сэрэмжил. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Шишид/бага харш жил/, Суудлын өнцөг, Нашидүрсүм, Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Манал, Ланчиг дором, Ариун сан, Алтангэрэл, Түй өргүүл. Адьяа гарагийг (билгийн-27)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саейнинбуу, Лүмбэнгарав.
----------------------------------
-1943 он. Усан хонь: Нас нь: 76. Эрүүл мэнд, буян хишиг нь маш дорой болой.
-Эр нь: Огторуйд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэх, улай үзэх, ууланд авирах, зэс, төмөр, хуримын эд авах, шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэхийг цээрлэ. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл толгой өвдөх, яр шарх, цусны өвчин, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Шишид/бага харш жил/, Суудлын өнцөг, Ланчиг дором, Цэнд, Манал, Цагаан дарь эх, Дашчиравын сан, Намсрай, Алтангэрэлийн даллага, Шийравнинбуу, Амин золиг гаргуул. Дөрвөн ламд гүнцэг өргө. Хийморийн дарцаг хийсгэ. Сугар гарагийг (шинийн-15)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав.
-Эм нь: Шороонд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал бар. Үхэгсдийн үйл, ууланд авирах, эмгэн хүний малгай, шавар эдлэл авах, алт, мөнгө, зэс авахыг цээрлэ. Бэлэвсэн эмгэний идээнд хүрэхгүй. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Яр шарх, цусны өвчнөөс сэргийл. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Шишид/бага харш жил/, Суудлын өнцөг, Рүймэг/ясан нүд/, Ланчиг дором, Цэнд, Манал, Цагаан дарь эх, Дашчиравын сан, Намсрай, Алтангэрэлийн даллага, Шийравнинбуу, Амин золиг гаргуул. Дөрвөн ламд гүнцэг өргө. Хийморийн дарцаг хийсгэ. Сумьяа гарагийг (билгийн-26)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саейнинбуу, Лүмбэнгарав.
-----------------------------
-1955 он. Модон хонь: Нас нь: 64. Эрүүл мэнд, буян хишиг нь маш сайн.
-Эр нь: Хийд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Улайны газар явах, хуучин эд хувцас авах, шар өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Эд, малын гарлагатай. Засал нь: Сүлд дуудуул, Шишид/бага харш жил/, Суудлын өнцөг, Нашидүрсүм, Мэнгэ/9 улаан/, 3 гүрэм, Алтангэрлийн даллага, Норжмаагийн сүн, Сүлд дуудуул. Раху гарагийг (шинийн-8)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав.
-Эм нь: Ууланд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Хурим найрын идээ, ариун бусаар бузартах, бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах өмсөх, гудас дэвсгэр авахыг цээрлэ. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх өвчнөөс сэргийл. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхааралтай бай. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Шишид/бага харш жил/, Суудлын өнцөг, Нашидүрсүм, Мэнгэ/6 цагаан/, 3 гүрэм, До палчин, Нити, Доржнамжом. Нялхас хүүхдэд өглөг өг. Жидү гарагийг (билгийн-18)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саейнинбуу, Лүмбэнгарав.
------------------------------
-1967 он. Гал хонь: Нас нь: 52. Эрүүл мэнд, буян хишиг нь дунд. Шүтээнд даатга, түй мандал өргүүл.
-Эр нь: Огторуйд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэх, улай үзэх, ууланд авирах, зэс, төмөр, хуримын эд авах, шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэхийг цээрлэ. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл толгой өвдөх, яр шарх, цусны өвчин, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Шишид/бага харш жил/, Суудлын өнцөг, Гогэг, Шийравнинбуу, Амин золиг гаргуул. Дөрвөн ламд гүнцэг өргө. Жидү гарагийг (билгийн-18)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав.
-Эм нь: Шороонд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон бар. Ариун бус, бузар, хурим, оршуулгын идээ идэх, эмгэний малгай авах, шавар эдлэл авах, алт, мөнгө, зэс авахыг цээрлэ. Бэлэвсэн эмгэний идээнд хүрэхгүй байх хэрэгтэй. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Тархи, толгой, нүдний өвчнөөс сэргийл. Хэрүүл, тэмцэл, өш хонзонгоос хол яв. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Шишид/бага харш жил/, Суудлын өнцөг, Рүймэг/ясан нүд/, Ариун сан, Алтангэрэл, Түй өргүүл. Адьяа гарагийг (билгийн-27)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саейнинбуу, Лүмбэнгарав.
---------------------------------
-1979 он. Шороон хонь: Нас нь: 40. Эрүүл мэнд, буян хишиг нь маш сайн.
-Эр нь: Хийд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Улай үзэх, ууланд авирах, шар өнгийн эд авах, хэрүүл маргаан хийх, хайнагийн, ангийн мах идэхийг цээрлэ. Морь өшиглөх, үхэр тийрэх, нохой зуух гэмтэй. Яр шарх, цусны өвчин, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхаар. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Шишид/бага харш жил/, Суудлын өнцөг, Нашидүрсүм, 3 гүрэм, Шийравнинбуу, Амин золиг гаргуул, Дөрвөн ламд гүнцэг өргө. Хийморийн дарцаг хийсгэ. Сугар гарагийг (шинийн-15)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав.
-Эм нь: Ууланд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бар. Ууланд авирах, бохир идээ ундаа, хар малгай, хувцас авах, өмсөх, гудас дэвсгэр авахыг цээрлэ. Ам ангах, үс унах, яр шарх, шар ус гүйх, цусны өвчнөөс сэргийл. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Шишид/бага харш жил/, Суудлын өнцөг, Нашидүрсүм, 3 гүрэм, Жанаггагдог, Заслын 8 ном, Жанцанзэмүвүнжан, Амин золиг гаргуул. Дөрвөн ламд гүнцэг өргө. Хийморийн дарцаг хийсгэ. Сумьяа гарагийг (билгийн-26)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саейнинбуу, Лүмбэнгарав.
--------------------------
-1991 он. Төмөр хонь: Нас нь: 28. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө.
-Эр нь: Огторуйд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Улайны газар явах, ууланд авирах, хуучин эд, хувцас авах, шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэх, зэс, төмөр, хуримын эд авах, шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэхийг цээрлэ. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Эд, малын гарлагатай. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Шишид/бага харш жил/, Суудлын өнцөг, Мэнгэ/9 улаан/, Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Манал, Ланчиг дором, Алтангэрлийн даллага, Норжмаагийн сүн, Сүлд дуудуул. Раху гарагийг (шинийн-8)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав.
-Эм нь: Шороонд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан бар. Хурим найрын идээ, ариун бусаар бузартах, эмгэн хүний малгай, шавар эдлэл, алт, мөнгө, зэс авах, улаан хонины мах идэх, чоно барьсан малын мах идэх, бэлэвсэн эмгэний идээнд хүрэх, газар шороо ухах, оршуулгын үйлийг цээрлэ. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Засал нь: Сүлд дуудуул, Шишид/бага харш жил/, Суудлын өнцөг, Мэнгэ/6 цагаан/, Рүймэг/ясан нүд/, Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Манал, Ланчиг дором, До палчин, Нити, Доржнамжом. Нялхас хүүхдэд өглөг өг. Жидү гарагийг (билгийн-18)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саейнинбуу, Лүмбэнгарав.
-----------------------
-2003 он. Усан хонь: Нас нь: 16. Эрүүл мэнд, буян хишиг нь маш дорой болой.
-Эр нь: Хийд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Улай үзэх, ууланд авирах, шар өнгийн эд авах, хэрүүл маргаан хийх, хайнагийн, ангийн мах идэхийг цээрлэ. Морь өшиглөх, үхэр тийрэх, нохой зуух гэмтэй. Яр шарх, цусны өвчин, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхаар. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Шишид/бага харш жил/, Суудлын өнцөг, Нашидүрсүм, Гогэг, Ланчиг дором, Цэнд, Манал, Цагаан дарь эх, Дашчиравын сан, Намсрай, Алтангэрэлийн даллага, Шийравнинбуу, Дөрвөн ламд гүнцэг өргө., Жидү гарагийг (билгийн-18)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав.
-Эм нь: Ууланд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал бар. Хурим, оршуулгын идээ, идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Тархи, толгой, нүд, ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, зэрэг өвчнөөс сэрэмжил. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Шишид/бага харш жил/, Суудлын өнцөг, Нашидүрсүм, Ланчиг дором, Цэнд, Манал, Цагаан дарь эх, Дашчиравын сан, Намсрай, Алтангэрэлийн даллага, Ариун сан. Түй өргүүл. Адьяа гарагийг (билгийн-27)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саейнинбуу, Лүмбэнгарав.
---------------------------
-2015 он. Модон хонь: Нас нь: 4. Эрүүл мэнд, буян хишиг нь маш сайн.
-Эр нь: Огторуйд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Шар өнгийн эд, тарваганы мах идэх, ууланд авирахыг цээрлэ. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Гар, хөл толгой өвдөх, яр шарх, цусны өвчин, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Шишид/бага харш жил/, Суудлын өнцөг, 3 гүрэм, Загдзүсэм, Цэнд, Бумчин, Банзрагч, Амин золиг гаргуул. Дөрвөн ламд гүнцэг өргө. Сугар гарагийг (шинийн-15)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Манал, Загдзүсэм, Цэнд, Банзрагч, Бумчин, Намхайнинбуу, Лүмбэнгарав.
-Эм нь: Шороонд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Үхэгсдийн үйл, улай үзэх, ууланд авирахыг цээрлэ. Яр шарх, цусны өвчнөөс сэргийл. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Шишид/бага харш жил/, Суудлын өнцөг, Рүймэг/ясан нүд/. 3 гүрэм, Амин золиг гаргуул. Дөрвөн ламд гүнцэг өргө. Сумьяа гарагийг (билгийн-26)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Манал, Загдзүсэм, Цэнд, Банзрагч, Бумчин, Саейнинбуу, Лүмбэнгарав.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 96616668.