ЛУУ жилтний зурлага ШОРООН НОХОЙ жилд 2018 онд



НИЙТЛЭГ ТӨЛӨВ:
Сүлд, хийморь лүндаа маш дорой. Сэтгэл санаа хямрах, зүүд нойр тавгүйтэх, бодсон ажил үйлсэд гэнэтийн саад учирна. Атаа жөтөө, хар цагаан хэл үг дунд зэрэг. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Эр нь Олзын үүд, Эм нь Яс тасрахын үүд нээгдсэн. Хийморь, Жалцанзэмүвүнжаны дарцаг хийсгэ. Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Мандал өргүүл.

ШИНИЙН НЭГЭНД МӨР ГАРГАХ. 2018.02.16

-«ТӨМӨР» суудалд суусан хүн–«Яс барьсан» тул сайн. Тэр жилдээ чоно, нохойд хазуулсан малын мах идэхийг цээрлэнэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Чоно барьсан малын зүүн хавирганы мах идэж болохгүй. Хутга мэсний аюулаас болгоомжлох шаардлагатай. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс ямагт сэрэмжилж анхаарч явах нь чухал. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжтой бай. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй, эмэгтэй: 1928, 1952, 1976, 2000.
Мөрөө гаргахдаа – “ Ум радна дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, баруун урд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, төмөр эдлэлийн зүйлийг нугалж, хугалан хойд зүгт хаяж, шавар юмуу гурилаар «ямааны толгой» хийн баруун зүгт булаад, баруун (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Сундуй, Жадамба, Дашзэвэг, Дүгэр уншуул. «Мэсний хариулга» хийлгэх сайн.

-«МОД» суудалд суусан хүн–«Хог барьсан» тул муу. Тэр жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам хэрүүл маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхийж яв. Бүс, илжиг, бух, ирвэс, барын арьс бүү ав. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаарал болгоомж сайтай байх хэрэгтэй. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй, эмэгтэй: 1940, 1964, 1988, 2012
Мөрөө гаргахдаа – “ Ум базар дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, хойт (цог хийморь) зүгт зүгээ гаргаад,–Модон эдлэл, үртэс, шүдэнз хугалан баруун урд зүгт хаяж, гурилаар «туулайн толгой» хийн зүүн зүгт газарт булаад, зүүн (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Нит, Ариун сан уншуул, Усан балин өргө.

---------------------------------------------

-1928 он. Шороон луу: Нас нь: 91. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө.
-Эр нь: Төмөрт суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Улайны газар явах, бусдын хуучин эд хувцас авах, хутга мэс авах, чоно, нохойд хазуулсан малын мах идэхийг цээрлэнэ. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжтой бай. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Дүнсэр/их харш жил/, Мэнгэ/9 улаан/, Газрын үүд/суудлын/ хаалга, Ланчиг дором гаргуул. Раху гарагийг (шинийн-8)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир.

-Эм нь: Төмөрт суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал хулгана. Хурим найрын идээ, ариун бусаас цээрлэ. Хутга мэсний аюулаас болгоомжлох шаардлагатай. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Дүнсэр/их харш жил/, Мэнгэ/6 цагаан/, Газрын үүд/суудлын/, Яс тасрахын үүд хаалга. Жидү гарагийг (билгийн-18)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир.

--------------------------------------------------------

-1940 он. Төмөр луу: Нас нь: 79. Эрүүл мэнд, буян хишиг нь маш сайн.
-Эр нь: Модонд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ангийн арьс авах, хэл ам хэрүүл маргаан хийх, гөрөөсний мах идэхийг цээрлэ. Хавдар, бөөр, элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаар болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Дүнсэр/их харш жил/, Мэнгэ/3 хөх/, Нашидүрсүм, Суудал/харш/, Лачам/харшийн харш/, Ланчиг дором. Жидү гарагийг (билгийн-18)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Лүмбэнгарав. ъЦацъ талби, суварга сэргэ.

-Эм нь: Модонд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Хурим найрын идээ, ариун бусыг, хөх өнгийн эд авах, ангийн арьс авах, хэл ам хэрүүл маргаан хийх, гөрөөсний мах идэхийг цээрлэ. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаар болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Дүнсэр/их харш жил/, Мэнгэ/6 цагаан/, Нашидүрсүм, Суудал/харш/, Лачам/харшийн харш/, Яс тасрахын үүд хаалга, Ланчиг дором. Адьяа гарагийг (билгийн-27)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Лүмбэнгарав. Нялхас хүүхдэд өглөг өг.

-----------------------------------------

-1952 он. Усан луу: Нас нь: 67. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө.
-Эр нь: Төмөрт суусан, 8 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Ариун бус зүйл, бэлбэсний идээ унд, үхэгсдийн үйл, чоно, нохойд хазуулсан малын мах идэх, хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт авахыг цээрлэ. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжил. Тэнгэр сахиус хилэгнэх, ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Дүнсэр/их харш жил/, Газрын үүд/суудлын/ хаалга, Ланчиг дором. Сугар гарагийг (шинийн-15)-нд сар бүр тахивал сайн.. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл.

-Эм нь: Төмөрт суусан, 8 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон хулгана. Ариун бус зүйл, бэлбэсний идээ унд, үхэгсдийн үйл, чоно, нохойд хазуулсан малын мах идэх, хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт авахыг цээрлэ. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжил. Тэнгэр сахиус хилэгнэх, ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Дүнсэр/их харш жил/, Яс тасрахын үүд, Газрын үүд/суудлын/ хаалга, Ланчиг дором. Сумьяа гарагийг (билгийн-26)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл.

-----------------------------------------------

-1964 он. Модон луу: Нас нь: 55. Эрүүл мэнд, буян хишиг нь маш сайн.
-Эр нь: Модонд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Улайны газар явах, хуучин эд хувцас авах, мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ангийн арьс авах, хэл ам хэрүүл маргаан хийх, гөрөөсний мах идэхийг цээрлэ. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаарч болгоомж ил. Эд, малын гарз гарлагатай. Засал нь: Сүлд дуудуул, Дүнсэр/их харш жил/, Мэнгэ/9 улаан/, Нашидүрсүм, Суудал/харш/, Лачам/харшийн харш/, Амин золиг. Раху гарагийг (шинийн-8)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Лүмбэнгарав.

-Эм нь: Модонд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон хулгана. Улайны газар явах, хуучин эд хувцас авах, мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ангийн арьс авах, хэл ам хэрүүл маргаан хийх, гөрөөсний мах идэхийг цээрлэ. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаарч болгоомж ил. Эд, малын гарз гарлагатай. Засал нь: Сүлд дуудуул, Дүнсэр/их харш жил/, Мэнгэ/6 цагаан/, Нашидүрсүм, Суудал/харш/, Лачам/харшийн харш/, Яс тасрахын үүд хаалга, Амин золиг. Жидү гарагийг (билгийн-18)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Лүмбэнгарав.

----------------------------------------

-1976 он. Гал луу: Нас нь: 43. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө.
-Эр нь: Төмөрт суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Газар шороо, дарханы үйл, чоно, нохойд хазуулсан малын мах идэх, хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт авахыг цээрлэ. Хутга мэсний аюулаас болгоомжлох шаардлагатай. Хавдар, бөөр, уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс ямагт сэрэмжил. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Дүнсэр/их харш жил/, Мэнгэ/3 хөх/, Газрын үүд/суудлын/ хаалга, Ланчиг дором. Жидү гарагийг (билгийн-18)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир. ъЦацъ талби, суварга сэргэ.

-Эм нь: Төмөрт суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан хулгана. Хурим найрын идээ, ариун бусаар бузартах, хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт авахыг цээрлэ. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Дүнсэр/их харш жил/, Мэнгэ/6 цагаан/, Яс тасрахын үүд, Газрын үүд/суудлын/ хаалга. Адьяа гарагийг (билгийн-27)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир. Нялхас хүүхдэд өглөг өг.

--------------------------------------------------

-1988 он. Шороон луу: Нас нь: 31. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө.
-Эр нь: Модонд суусан, 8 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Ариун бус зүйл, бэлбэсний идээ унд, үхэгсдийн үйл, мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ангийн арьс авах, хэл ам хэрүүл маргаан хийх, гөрөөсний мах идэхийг цээрлэ. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаарч болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Дүнсэр/их харш жил/, Нашидүрсүм, Суудал/харш/, Лачам/харшийн харш/, Ланчиг дором. Сугар гарагийг (шинийн-15)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Лүмбэнгарав. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл.

-Эм нь: Модонд суусан, 8 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал хулгана. Ариун бус зүйл, бэлбэсний идээ унд, үхэгсдийн үйл, мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ангийн арьс авах, хэл ам хэрүүл маргаан хийх, гөрөөсний мах идэхийг цээрлэ. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаарч болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Дүнсэр/их харш жил/, Нашидүрсүм, Суудал/харш/, Лачам/харшийн харш/, Яс тасрахын үүд хаалга, Ланчиг дором. Сумьяа гарагийг (билгийн-26)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Лүмбэнгарав. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл.

-------------------------------------

-2000 он. Төмөр луу: Нас нь: 19. Эрүүл мэнд, буян хишиг нь маш сайн.
-Эр нь: Төмөрт суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Улайны газар явах, бусдын хуучин эд хувцас авах, хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт авах, чоно, нохойд хазуулсан малын мах идэхийг цээрлэнэ. Эд, малын гарз гарах. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Дүнсэр/их харш жил/, Мэнгэ/9 улаан/, Газрын үүд/суудлын/ хаалга, Амин золиг. Раху гарагийг (шинийн-8)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир.

-Эм нь: Төмөрт суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Хурим найрын идээ, ариун бусаар бузартах, чоно, нохойд хазуулсан малын мах идэх, хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт авахыг цээрлэ. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Дүнсэр/их харш жил/, Мэнгэ/6 цагаан/, Яс тасрахын үүд, Газрын үүд/суудлын/ хаалга, Амин золиг. Жидү гарагийг (билгийн-18)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир. Нялхас хүүхдэд өглөг өг.

------------------------------------

-2012 он. Усан луу: Нас нь: 7. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө.
-Эр нь: Модонд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Газар шорооны үйл, дарханы үйл, мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ангийн арьс авах, хэл ам хэрүүл маргаан хийх, гөрөөсний мах идэхийг цээрлэ. Хавдар, бөөр, элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаар болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Дүнсэр/их харш жил/, Мэнгэ/3 хөх/, Нашидүрсүм, Суудал/харш/, Лачам/харшийн харш/. Жидү гарагийг (билгийн-18)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Манал, Загдзүсэм, Цэнд, Банзрагч, Бумчин, Лүмбэнгарав.

-Эм нь: Модонд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон хулгана. Хурим найрын идээ, ариун бус идээ, мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ангийн арьс авах, хэл ам хэрүүл маргаан хийх, гөрөөсний мах идэхийг цээрлэ. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаарч болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Дүнсэр/их харш жил/, Мэнгэ/6 цагаан/, Нашидүрсүм, Суудал/харш/, Лачам/харшийн харш/, Яс тасрахын үүд хаалга. Адьяа гарагийг (билгийн-27)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Манал, Загдзүсэм, Цэнд, Банзрагч, Бумчин, Лүмбэнгарав.
Зурхайч лам Д.Цогтбаатар. 96616668
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ