Шороон нохой жилийн сар шинийн босгон дээр олон үндэстэн ястны өлгий нутаг болсон Ховд аймаг нь “Аймгийн хошой аварга малчин”, “Аймгийн аварга малчин”, “Аймгийн аварга тариаланч”, “Аймгийн аварга саальчин”-аа шалгаруулсан. Үүний дагуу шалгарсан малчид, тариаланчдын амжилт ололтыг алдаршуулан шагнаж урамшуулах, үүднээс 17 сум бүрт ажлын хэсэг очиж эрхэм аваргуудад хүндтэй шагналыг нь гардууллаа. Тухайлбал, Ховд аймгаас 40 малчин "Аймгийн аварга малчин" цол хүртсэний 3 нь Ховд сумын малчид юм. Аймгийн аварга малчинаар тодорсон Дунд ус багийн малчин К.Мухамит, Цагаанбургас багийн малчин К.Абай нарын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Баярсүх нар гэрт нь очиж гардуулан өгч баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.
ВИДЕО: