Өнгөрсөн 2017 оны 12-р сарын 4-5 ны өдрүүдэд Ховд аймгийн ИТХ-ын ээлжит 5-р хуралдаан хуралдаж ИТХ-ын дарга, Засаг дарга нараа огцруулсан ба хурлын даргыг ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслөө батлалгүй нээлттэй завсарлага авсан. Хурал даргалагчийг хурлаа зориуд хаясанд тооцон МАН-ын 14-ийн бүлэг Ардчилсан намын хэсэг төлөөлөгчид ярилцан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь заалтыг үндэслэн хурал даргалагчаар Засаг даргын орлогч Ш.Батсүхийг томилон улмаар 5-р хуралдааныг 10 хоног завсарлуулж, түүнээс хойш 2 ч удаа хуралдаж, хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тогтоол гаргаж бас дараагийн даргыг томилсон, 2 даргын ажил хүлээлцэх комисс байгуулсан гээд хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Хурал зохион байгуулсан МАН-ын 14-ийн бүлгийнхэн зохион байгуулсан хурлын шийдвэрээ хэрэгжүүлэх үүднээс хурлын даргын ажлыг авахаар гурван ч удаа завдсан боловч хурлын ажлын алба хийсэн хуралдаанууд нь хууль зөрчсөн, хуйвалдааны шинжтэй, ашиг сонирхлын зөрчилтэй, хурлын тогтоол, гаргасан шийдвэрээ албажуулаагүй гэж үзэн хүлээж авахгүй боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
ВИДЕО: Орон нутагт өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэн энэ цаг үед Ховд аймгийн МАН-ын талцал хуваагдал, албан тушаалын төлөөх хэрүүл тэмцэл үргэлжилсээр байх уу? Маргааныг Монгол Улсын хуулийн дагуу шүүх шийдвэрлэх ёстой ч асуудлыг МАН-ын удирдах дээд байгууллага, албан тушаалтнууд анхааралдаа авахгүй бол орон нутгийн иргэдийн МАН-д итгэх итгэл алдарч, улмаар орон нутгийн хөгжилд саад учруулах нээ...