УИХ-ын гишүүн О.Батнасан:Цаашдаа БНХАУ-аас авч буй үнэтэй цахилгаанаа өөр эх үүсвэрээр солих асуудлыг шийдэх хэрэгтэй



УИХ-ын гишүүн О.Батнасан өнөөдөр хуралдсан  (2017.12.20) Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцохдоо дараах асуудлыг хөндсөн байна. Тэрээр хэрэглэгчдэд хүргэдэг цахилгааны эрчим хүчнийхээ 75 хувийг ОХУ, БНХАУ-аас импортлон оруулж ирдэг Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээний гаднаас авч буй цахилгааныг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. 1 кВт цахилгааныг ОХУ-аас 116 төгрөгөөр, БНХАУ-аас 240 төгрөгөөр тус тус худалдан авч, хэрэглэгчдэд дунджаар 101.3 төгрөгөөр хүргэх юм байна. Үүнд, аж ахуйн нэгж байгууллагад 1 кВт-ыг нь 130 төгрөгөөр борлуулах юм байна. Цаашдаа БНХАУ-аас авч буй үнэтэй цахилгаанаа өөр эх үүсвэрээр солих асуудлыг шийдэх хэрэгтэй, энэ хүрээнд хийгдэж буй Үенч, Алтай сум руу татаж байгаа 35-ын шугам чинь асуудлыг шийдэж чадах уу?

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ