УИХ-ын гишүүн О.Батнасан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллахдаа 200 гаруй мэргэжилтэнтэй биечлэн уулзжээ.



УИХ-ын гишүүн О.Батнасангийн ажлын хэсэгт нь орж ажилласан  Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдлаа. Тэрээр ажлын хэсэгт орж жил орчим хугацаанд ажиллахдаа дотоод гадаадын 200 гаруй мэргэжилтэнтэй биечлэн уулзжээ. Үүний үр дүнд Мал эмнэлгийн тогтолцоог зөв гольдролд нь оруулж, малаа өвчингүй болгож, махаа эскпортлож чадах боломжийг олгох хууль болгож гаргахаар хичээж ажилласан байна.



Уг хууль батлагдсанаар мал, махын экспортыг олон улсад хүлээн зөвшөөрөх мал эмнэлгийн сайн засаглалаа бий болгох, улс, аймаг, нийслэл ,сумдад мал эмнэлэгийн газар, алба, тасаг гэсэн босоо тогтолцоо ажиллаж эхэлнэ. Мал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын 13 ажил (угаалга, туулга, ариутгал, малын дархлаа сайжруулах гэх мэт), шилжилт хөдөлгөөний хяналт( малын хяналтын улсын байцаагч шинээр нэмэгдэнэ) зэрэг ажлууд ирэх хавраас эхлэн, жил бүр хийгдэнэ. Мөн Нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бүх шатанд лаборатори бий болгох жишээлбэл суманд сүүнд бруцёллоз бий эсэх, маханд антибиотекийн агууламж хир их байгааг шинжлэх лаборатори, сумдыг бүсчлэн сумд дундын малын өвчнийг оношлох нэгдсэн лаборатори байгуулагдан ажиллаж эхэлнэ. Мал эмнэлгийн байгууллагын тогтолцоо буюу бүтцэд эрдэм шинжилгээний байгууллага ,лаборатори, үйлдвэрлэлийн байгууллага нь орж, цогц болно. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, Монгол Улсын ҮАБЗ-д тусгагдсан шаардлагуудыг хангах боломж бүрдэнэ. Монгол Улсыг малын өвчлөлгүй эрүүл бүсээр зарлах,мал мах экспортлох гол мессэж өгөх учиртай тул нилээд чармайлт тавьж хуулийн төсөлд ажилласан гэдгийг онцлон тэмдэглэж байна. 


Хуулийг 2018 оны 6 сард багтаан хэрэгжүүлж эхэлнэ. Учир нь, өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлууд хаврын улирлаас эхлэн хийгдэнэ, туувар, бэлчээрлэлтээр мал амьдаар гаргах бол хил дагуух тусгай бүсэд тухайн мал авах улсын мэргэжилтнүүдийн хяналт доор 2-3 сар бэлчээрлэн маллах тул цаг хугацаа шаардагдана, хэрвээ энэ хавраас ажлыг шуурхайлахгүй бол 2018 онд дэлхий нийтээр мөрдөх жишгээр бус улс төрийн тохироо маягаар бага зэрэг мах экспортлох талтай гэж үзэж байна. 
Хууль батлагдсанаар 28 дагаж мөрдөх журам батлагдах мөн малын эмч, малчны хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэл өгөхөөр УИХ-ын тогтоол батлагдлаа.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ