-Аргын тооллын 11 сарын 15. Лхагва (Буд) гараг /2017/



-Аргын тооллын 11 сарын 15. Лхагва (Буд) гараг /2017/
-Билгийн тооллын 27, улаан морь, тугчин-12 од, төмөр суудал, 7 улаан мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:57-17:15.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад өлзийт сайн, сэтгэл амар болно. Гэвч хулгана, могой, морь, хонь жилтнээ цээртэй.
-Бар, нохой, гахай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, могой, морь жилтэн сөрөг муу.
-Замд гарах, хөрөнгө оруулах, шинэ бүтээл гаргах, бичиг сурах, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, лам болох, ном сонсох, гадагш өгөх, үр суулгах, анд бололцох, бэрийн үйлд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Зурхайч лам Д. Цогтбаатар 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ