-Аргын тооллын 11 сарын 14. Мягмар (Ангараг) гараг /2017/



-Аргын тооллын 11 сарын 14. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын 26, хөхөгчин могой, тугчин-12 од, шороо суудал, 8 цагаан мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:56-17:16.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад амгалан жаргалантай. Гэвч гахай, бич, тахиа, могой, морь жилтнээ цээртэй.
-Үхэр, могой, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Газар хагалах, хөрөнгө оруулах, дайсан дарах, номхтгох, цэргийн сургалт хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, мал гадагш гарах, газар лусын зан үйл, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, буяны үйл, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээхэд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, заргалдах, морь худалдах, замд гарах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ