-Аргын тооллын 11 сарын 12. Ням (Адьяа) гараг /2017/



-Аргын тооллын 11 сарын 12. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын 24, харагчин туулай, бага морь-10, хий суудал, 1 цагаан мэнгэ, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:53-17:18.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин, эмгэг ирнэ цээрлэ.
-Хонь, гахай, туулай, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтэн сөрөг муу.
-Замд гарах, анд нөхөр болох, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, малын үйл, идээ, хувцас олох, худалдаа хийх, өглөг өгөх, хөрөнгө оруулах, буян хишгийн даллага, шид бүтээл үүсгэхэд сайн. Байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, бурхан шүтээн амилуулж ном уншуулахад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Зурхайч лам. Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ