-Аргын тооллын 11 сарын 11. Бямба (Санчир) гараг /2017/



-Аргын тооллын 11 сарын 11. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын 23, хар бар, үнэг-8 од, мод суудал, 2 хар мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:51-17:20.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад маш сайн, алдар төгс жаргалантай. Гэвч бич, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэ.
-Морь, нохой, бар, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Замд гарах, бурхан шүтээн амилуулж ном уншуулах, хот тохижуулах ажил, насны буян бүтээх, эд мал авах, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, баясгалангийн хурим, мод суулгах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ