Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.


Энэ сарын 26 ны өдөр аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэхүү зөвлөгөөнөөр: Өвөлжилтийн бэлтгэл ажил буюу халаалт дулаан өгөхтэй холбоотой ажлын явц, “Цэвэрч Ховдчууд” аяны хүрээнд хийгдэж байгаа Нийтийн их цэвэрлэгээний ажил, аймгийн Засаг даргын тамгын газарт хийгдсэн Сангийн яамны шалгалтын дүн мэдээлэл цаашид анхаарах асуудлууд болон бусад холбогдох газруудын санал, хүсэлтийг  сонсож үүрэг чиглэл өглөө. 


Халаалтыг батлагдсан хуваарийн дагуу 10 сарын 1-ээс өгөх бөгөөд "Ховд" дулааны станцын хувьд халаалт өгөх бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан байна. Харин “Бадамлах дөл” дулааны станцын удирдлагууд шуурхай зөвлөгөөнд ирж оролцсонгүй. Гэхдээ халаалтыг хуваарийн дагуу өгнө гэдгээ мэдэгджээ. Энэ өвлийн тухайд хүйтэн өвөл болох учраас халаалтын шугам сүлжээ болон бусад бэлтгэл ажлуудаа эртнээс базааж бэлтгэлээ хангахыг аймгийн удирдлагуудын зүгээс холбогдох газруудад үүрэг чиглэл өгөөд байна. Ард иргэдийн хувьд ч гэсэн түлээ нүүрсний татан авалтаа эртнээс хийх нь зүйтэй гэдгийг анхаарах нь чухал юм. Дашрамд дуулгахад Хөшөөтийн уурхайн нүүрсийг энэ жил ард иргэд аж ахуй нэгжүүдэд хямдралтай үнээр олгохоор болж байна. Мөн алслагдсан бүс нутгуудад цахилгааны шөнийн тарифийн хөнгөлөлт тооцогдож эхэлнэ. Гэхдээ энэ нь автомат тоолууртай айл өрхүүдэд мөрдөгдөх ажээ. Ховд хотын хэмжээнд автомат тоолууртай 10.000 гаруй хэрэглэгч байдаг байна. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ