Цэцэг, Мөст сумдад “Жи Мобайл”-ын хөдөлгөөнт сүлжээ ашиглалтанд орж нээлтээ хийлээ.


Үүрэн холбооны үндэсний оператор “Жи Мобайл” компани нь Ховд аймгийн 91 багт хөдөлгөөнт сүлжээний станцийг суурилуулаад байна. Тухайлбал, Цэцэг сумын Баянгол, Мөст сумын Баянхайрхан багуудад 9 сарын 22, 23-ны өдрүүдэд тус сүлжээний нээлтийн үйл ажиллагааг хийж уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Уранчимэг болон сум орон нутгийн удирдлагууд, иргэд олон нийт оролцлоо.


Ховд аймгийн хэмжээнд тус сүлжээ ороогүй байсан хоёр сумын хоёр багийг ийнхүү сүлжээнд холбож байгаа нь цаг алдалгүй мэдээ мэдээллийг авахаас эхлээд давуу талууд олон бий. Энэхүү санаачилгыг иргэд олон нийтийн зүгээс сум орон нутгийн удирдлагууд болон аймгийн нэр бүхий иргэдийн хурлын төлөөлөгчдөд тавьсны үндсэн дээр Жи Мобайл компаний 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулснаар ийнхүү ажил хэрэг болгож байгаа юм. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ