-Аргын тооллын 8 сарын 31. Пүрэв (Бархасвад) гараг/


-Аргын тооллын 8 сарын 31. Пүрэв (Бархасвад) гараг/
-Билгийн тооллын шинийн 10, цагаан бар, онгоц-18 од, мод суудал, 2 хар мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:08-19:35.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад зэрэг нэмэх, эрхтэн хүчин дэлгэрэх сайн. Гэвч бич, үхэр, луу, хонь, нохой, тахиа жилтнээ цээртэй.
-Морь, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Дуган шүтээн босгох, тахих үйл, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном хэвлэх, сахил хүртэх, номын хурал байгуулах, мод тарих, хөрөнгө исгэх, буяны үйл, барилгын суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, замд гарахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ