-Аргын тооллын 8 сарын 30. Лхагва (Буд) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 9, шарагчин үхэр, хонгорцог-17 од, уул суудал, 3 хөх мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Овоо, лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:07-19:37.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн сэвлэг үргээхэд эрхэм сайн. Гэвч хонь, могой, морь жилтнээ цээртэй.
-Тахиа, үхэр, гахай, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, могой, морь жилтэн сөрөг муу.
-Замд гарах, худалдаа наймаа хийх, шинэ бүтээл гаргах, бичиг сурах, ураг садан болох, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, мал зарах, хот суурин, байшин барилгын суурь тавих, баясгалангийн хурим, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, ажил эхлүүлэх, лам болох, гадагш өгөх, үр суулгах, үхэгсдийн үйлд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.