МОНГОЛЫН ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ НЭГДҮГЭЭР БАГУУД БНХАУ-ЫН БАГИЙГ ХОЖИЖ АВАРГЫН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.


Өнөөдөр Монгол туургатаны хүүхдийн спортын наадмын волейболын төрлийн аваргууд тодорлоо. Тэмцээнд гурван улсын эрэгтэй, эмэгтэй гурван баг өрсөлдөж тойргийн системээр тоглосон юм. Энэ өдөр Монголын эрэгтэйчүүдийн нэгдүгээр баг БНХАУ-ын багийг хожиж аваргын алтан медаль хүртсэн. Энэ төрөлд мөнгөн медалийг Монголын хоёрдугаар шигшээ баг зүүж, БНХАУ-ын тамирчид удаалсан.

Мөн  эмэгтэйчүүдийн нэгдүгээр баг БНХАУ-ын багийг хожиж алтан медаль хүртсэн юм. Энэ ангилалд мөнгөн медалийн БНХАУ-ын багт хүртэж Монголын хоёрдугаар шигшээ баг гуравдугаар байр эзлэсэн байна.

Эх сурвалж:



 

 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ