“Монгол туургатны хүүхдийн спортын VII их наадмын чөлөөт бөхийн тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас 54, ОХУ-ын Буриадаас 11, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 13 тамирчин хөвгүүд, охидын тус бүр долоон жинд өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр хөвгүүдийн 46, 54, 76 кг, охидын 40, 46, 56, 70 кг-ын жингийн барилдаан болж, манай улсын өсвөр үеийн бөхчүүд зургаан жинд нь аваргалсан.
Хөвгүүдийн 54 кг-д Б.Буд, 76 кг-д Т.Бөхчулуун, охидын 40 кг-д Г.Оюундарь, 46 кг-д Ч.Отгонтуяа, 56 кг-д Б.Хонгорзул, 70 кг-д Б.Намуунзаяа нар түрүүлэв. Харин Буриадын Дамдин Цыренжапов 46кг-д алтан медаль хүртсэн байна. Маргааш хөвгүүдийн 42, 50, 63, 100, охидын 43, 52, 60 кг-ын жингийн барилдаан болно. Эхний өдрийн дүн мэдээ :
Хөвгүүдийн 46 кг:
1. Дамдин Цыренжапов (ОХУ)
2. Батсүхийн Батзориг
3. Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (хоёул Монгол) ,
4. Чандмань(БНХАУ)
54 кг:
1. Батбаатарын Буд
2. Мөнх-Очирын Сүхбат
3. Эрдэнэбатын Төгсжаргал,
4. Болдын Дашзэвэг (бүгд Монгол)
76 кг:
1. Туваадоржийн Бөхчулуун
2. Амгаланбаатарын Цэрэн-Очир
3. Баярсолонгын Балжинням (бүгд Монгол),
4. Сүлд (БНХАУ)
Охидын 40 кг:
1. Ганбатын Оюундарь
2. Ганзоригийн Эрдэнэсүрэн
3. Энхболдын Буман-Аюуш,
4. Батбилэгийн Нандин-Эрдэнэ (бүгд Монгол)
Охидын 46 кг
1.Чинболдын Отгонтуяа
2.Батбаатарын Энхзул
3. Мөнхбатын Мөнхгэрэл (бүгд Монгол),
Мунсел Цыденова (ОХУ)
56 кг:
1. Болдсайханы Хонгорзул
2. Баянмөнхийн Отгонтуяа
3. Одсүрэнгийн Сарансувд,
4.Болдбаатарын Болортуяа (бүгд Монгол)
70 кг:
1. Батболдын Намуунзаяа
2. Өлзийбатын Одбаг
3. Батчулууны Оюунбагана, Доржсүрэнгийн Цогзолмаа (бүгд Монгол)
Эх сурвалж: