Аймгийн БТСГ-ын тамирчин Б.Буяндалай Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртжээ.


2017оны 07-р сарын 01-07 ны хооронд Тайландын Бангкок хотноо болсон Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах Боксын тэмцээний 52 кг-ын жинд Ховд аймгийн Биеийн тамир, спортын газрын тамирчин Б.Буяндалай амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн байна.  Тамирчин Б.Буяндалайгийн багш, дасгалжуулагчаар А.Магсаржав ажилласан бөгөөд Ази тивийн аварга шалгаруулах Боксын тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин Б.Буяндалайгийн, дасгалжуулагч багш А.Магсаржав, дасгалжуулагч багш Д.Эрдэнэбат нар болон энэхүү тэмцээнд оролцоход бүх талаар нь дэмжиж тусалсан нийт хүмүүст Khovdnews.mn цахим сайтынхаа нийт уншигч, Ховдчуудынхаа өмнөөс баяр хүргэж, спортын илүү их амжилт гаргахыг хүсэн өрөөе. Тайландын Бангкок хотноо болсон Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах Боксын тэмцээнд оролцсон баг тамирчид өнөөдөр УБ хотноо буусан байна. Харин манай аймгийн тамирчин Б.Буяндалай дасгалжуулагч багш А.Магсаржавын хамтаар 7-р сарын 10 ны өдөр Ховд аймагруу автобусаар гарна гэж эх сурвалж мэдээллээ.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ