Улсын бий биелгээний анхдугаар наадамд нийт 400 гаруй ардын авьяастан, бий биелээчид, сонирхогчид оролцож гурван өдрийн турш “үндэсний өв тээгч, авьяастнуудын уран налархай бий биелгээ”-гээр зуны өдрүүдийг чимлээ.
Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, СУИС-ийн БУС-ийн захирал Ш.Эрдэнэцэцэг нар амжилттай оролцсон авьяастнуудад шагнал гардуулж, баяр хүргэлээ.
ВИДЕО:
Улсын наадмын насанд хүрэгчдийн хамтлаг төрөлд Ховд аймгийн Зэрэг сумын “Өв” хамтлаг түрүүлж 2,0 сая төгрөгөөр шагнуулсан бол, удаахь байранд Увс аймгийн “Мөргүүл”, Ховд аймгийн Булган сумын “Минжит Булган", Ховд аймгийн ХДТ-ын “Дөрвөн ойрд” хамтлаг шалгарчээ.
Насанд хүрэгчдийн гоцлол биелгээний төрөлд Ховд аймгийн Буянт сумын бий биелээч Г.Цэнд Аюуш түрүүлж 1 сая төгрөгийн эзэн болсон бол, Баянөлгий аймгийн Өлгий сумын бий биелээч И.Самжид, Улаанбаатар хотоос оролцогч Э.Ундрал нар удаахь байрыг эзэлжээ.
Бий биелгэний улсын анхдугаар наадмын нэгэн содон чанар нь үндэсний их соёлын өвийн дээжийг ахмад, дунд үеийнхэн хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээхэд оршиж байсан юм.