“Альпинад 2017” Монголын уулчдын цугларалт авиралт Ховд аймагт боллоо.


2 жилд нэг удаа зохиогддог энэхүү авиралтыг  уулын спортыг олон нийтэд сурталчилах, хөгжүүлэх, ур чадварыг сайжруулах, өндөр ууланд авирах дадал олгох, гадаад дотоод дахь авиралтад бие даан оролцох баг тамирчдыг бэлтгэх, уулчдын залуу хойч үеийг бэлтгэх зорилгоор Монголын уулчдын үндэсний холбоо, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар, Биеийн тамир спортын газар, Онцгой Байдлын газар, Мөнхайрхан сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулав.


ВИДЕО:






Альпинад 2017 Монголын уулчдын цугларалт авиралт, өндөр уулын авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн 6-р сарын 29-нөөс 7-р сарын 1-ний хооронд Ховд аймгийн Мөнххайрхан суманд орших Мөнххайрхан ууланд боллоо. Тус тэмцээнд Улаанбаатар хот, Ховд аймаг, Говь-Алтай аймаг, Орхон аймаг, Налайх дүүргийн 10 клуб, байгууллагын 89 тамирчин, нийт 140 уулын спортын тамирчид оролцлоо. Энэ удаагийн  Альпинад 2017 нь  Монгол хүн анх удаа дэлхийн 7 тивийн 8 оргилыг эзэлсэнийг тэмдэглэж МУГТ, ОУХМ Б.Гангаамаагийн нэрэмжит болгон зохион байгуулагдсанаараа онцлог байв.




Альпинад 2017 уулчдын цугларалт авиралт нь А, В, С гэсэн 3 ангилалын замаар явагдлаа. Уулчдын мэргэжлийн ур чадвар, техник, тэсвэр хатуужлыг шаардсан мастерийн оноо цуглуулах техникийн авиралт нь С ангилалын зам бөгөөд 15 уулчин уг замаар авиралт хийсэн байна. ОХУМ,  ахлах шүүгч С.Бат-Эрдэнээр  ахлуулсан тус багийнхан  Мөнххайрхан уулын ноён оргил болох  4204 м өндөр Сүхбаатар оргилыг 7-р сарын 1-ний өдрийн 13 цагт эзэлсэн бөгөөд энэ удаагийн авиралт нь байгалийн хүнд нөхцөлд болжээ.  




Альпинад 2017 уулчдын цугларалт авиралтын А зам буюу барилгачин оргилд авирах замыг хөдөлмөр нийгэмлэгийн ахмад уулчид Мөнххайрхан ууланд авирсаны 45 жилийн ойг тохиолдуулан ахмад уулчин ОУХМ Т.Ичинноровын нэрэмжит болгон зохион байгуулсан байна. 










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ