Мерси Кор нь дэлхийн хамгийн хүнд бүс нутгийн иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлдэг олон улсын хөгжлийн байгууллага юм. Тус байгууллага нь Монгол улсын хөдөө орон нутгийн иргэдийг хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй нөхцөлд даван туулах, дасан зохицох чадварыг эзэмшихэд дэмжлэг үзүүлэх зорилготой ажилладаг бөгөөд Архангай Баянхонгор, Баян-өлгий Говь-Алтай, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өмнөговь, Увс, Өвөрхангай, Завхан зэрэг 15 аймагт төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллаж байна.
1999 оноос эхлэн Монгол улсад төлөөлөгчийн газраа нээж үйл ажиллагаагаа эхэлсэнээс хойшхи 18 жилийн хугацаанд эдийн засгийн өсөлтииг дэмжих, иргэний нийгмийг дэмжих, сайн засаглалыг бэхжүүлэх, гамшгийн эрсдлийг бууруулах, чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, Монгол орны хөдөө орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар иржээ. Зөвхөн Ховд аймагт л гэхэд 2004 оноос эхлэн төлөөлөгчийн газраа нээснээс хойш 10 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэний нэг нь “Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь-2" (LTS 2) төсөл юм.
ВИДЕО:
Мерси Кор нь шаардагдах цаг агаарын мэдээллийг түгээж орон нутагт гамшгийн төлөвлөлт болон эрсдлийг бууруулах чадавхийг сайжруулснаар малчид болон хөдөөгийн эдийн засагт тохиох зудын эрсдэл, зудаас үүссэн сөрөг нөлөөг бууруулахад орон нутгийн иргэдэд туслах замаар мал маллагааны тогтолцоог урт хугацаанд тогтвортой байлгах, мал сүрэгтэй холбоотой нөхөн сэргээх үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрхи төслийг 2015 онд Булган, Алтай, Үенч сумдад анх хэрэгжүүлсэн бол 2016 онд Булган, Алтай, Үенч, Мөст, Мөнххайрхан, Чандмань, Дарви гэсэн 7 суманд хэрэгжүүллээ.