Наадмын өмнөх чансааг Ховд аймгийн Буянт сумын харьяат, Аймгийн арслан О.Хангай тэргүүлжээ.



Монголын Үндэсний бөхийн холбооноос улирал бүр гаргадаг чансаа гарлаа. Чансааг сар шинийн барилдаанаас хойш зохиогдсон нийт 10 барилдаанд зодоглосон амжилтыг харгалзаж гаргасан байна. Энэ удаагийн чансааг тавдугаар сард зохиогдсон Арслан болон Аваргуудын нэрэмжит барилдаанд түрүүлсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан Оргихын Хангай тэргүүлсэн байна. Мөн Цагаан сараас хойш барилдааныг бараг алгасалгүй зодоглосон Увс айгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь чансааны дэд байрт жагссан юм. Та бүхэнд шилдэг арван бөхийг танилцуулья.

1. Аймгийн арслан О.Хангай

2. Улсын арслан Н.Батсуурь

3. Улсын харцага Ө.Бат-Орших

4. Улсын заан Б.Пүрэвсайхан

5. Улсын харцага Н.Жаргалбаяр

6. Улсын начин Ч.Хөхчирэнгэр

7. Улсын харцага Б.Бат-Өлзий

8. Улсын өсөх идэр начин Э.Энхбат

9. Улсын арслан Р.Пүрэвдагва

10. Улсын харцага Т.Баасанхүү нар чансааг тэргүүлсэн байна. Чансаанд улсын аварга Ч.Санжаадамба 14 дүгээр жагссан бол улсын харцага Ц.Содномдорж 11-т эрэмбэлэгдсэн аж. Мөн улсын залуу арслан Э.Оюунболд 17-д бичигдсэн байна.
эх сурвалж : sportlife.mn
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ