-Аргын тооллын 6 сарын 6. Мягмар (Ангараг) гараг /2017/


-Аргын тооллын 6 сарын 6. Мягмар (Ангараг) гараг /2017/ 
-Билгийн тооллын шинийн 12, хөх хулгана, салхины эх-14 од, гал суудал, 7 улаан мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:55-20:47.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин, эмгэг ирнэ муу.
-Луу, хулгана, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, хөрөнгө оруулах, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн сургалт хийх, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, буяны үйл, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээхэд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал адгуус худалдан авахад муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ