Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 6 хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм. Уг хөтөлбөрт Ховд аймгийн 64 залуу малчин хамрагдсан бөгөөд хөтөлбөрт хамрагдсан малчдад тус хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх үүднээс Залуу малчдын зөвлөгөөн, уулзалт хэлэлцүүлэг, малын эрүүл ахуйн сургалтыг аймгийн ХХҮГ-аас зохион байгууллаа. ВИДЕО:
Залуу малчдыг дэмжих, цөөн малтай иргэдэд мал маллагааны арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах, мал аж ахуйг өгсөх, өрхийн орлогыг нэмэгдүүлж улмаар малчдын залуу халааг бэлтгэх зорилгоор хэрэгжүүлж байгаа Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт Ховд аймгийн 17 сумын 150-200 хүртэлх толгой малтай, 39-өөс доош насны 64 малчин өрхийг сонгон шалгаруулж уг хөтөлбөрт хамруулжээ. Хөтөлбөрт хамрагдсан малчдад нийт 278 сая төгрөг буюу нэг малчинд 4,0-5,0 сая төгрөгийн малыг авч өгөх бөгөөд 2 жилийн хугацаанд 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан ажиллах юм байна.
Залуу малчдын зөвлөгөөн, уулзалт хэлэлцүүлэг, малын эрүүл ахуйн сургалтыг үеэр ХХҮГ-аас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн талаар , ХХААГ-аас малчдын талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлогын талаар , Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын сайн дурын даатгал, эрүүл мэндийн даатгалын талаар тус тус мэдээлэл хийлээ.