-Аргын тооллын 6 сарын 4. Ням (Адьяа) гараг /2017/


-Аргын тооллын 6 сарын 4. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 10, хар нохой, тугчин-12 од, мод суудал, 9 улаан мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Няммэши барилдлагат өдөр. Лусын тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:56-20:45.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад зэрэг нэмэх, эрх хүчин дэлгэрэх сайн. Гэвч луу, бар, туулай жилтнээ цээртэй.
-Бар, морь, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтэн сөрөг муу.
-Дуган шүтээн босгох, тахих үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, буяны үйл, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, сүм дуган нээх, бурхан шүтээн амилуулж ном уншуулах, сахил авах, бэрийн үйлд маш сайн. Гэр байшин шинээр баривал галд шатах ба гэрийн эзэнд муу. Нүүдэл хийх, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, замд гарахад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ