-Аргын тооллын 5 сарын 25. Пүрэв (Бархасвад) гараг /2017/


-Аргын тооллын 5 сарын 25. Пүрэв (Бархасвад) гараг /2017/
-Билгийн тооллын 30, хар хулгана, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, ус суудал, 1 цагаан мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:03-20:35.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул “эрлэг лугаа учрах” хэмээх муу болой.
-Бич, хулгана, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном хэвлэх, замд явах, сахил хүртэх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээхэд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ