-Аргын тооллын 5 сарын 23. Мягмар (Ангараг) гараг /2017/


-Аргын тооллын 5 сарын 23. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын 27, цагаан нохой, шийдэм-0 од, төмөр суудал, 3 хөх мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Мягмартагарын барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:05-20:33.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад сэтгэл амар болох өлзийтэй сайн. Гэвч луу, бич, тахиа, могой, морь жилтнээ цээртэй.
-Морь, бар, нохой, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, дайсан дарах, номхтгох, цэргийн сургалт хийх, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, буяны үйл, номын үйл, сүм дуган нээхэд сайн. Бэрийн үйл, нүүдэл хийх, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйл, анд бололцоход муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ