Ховд кросс-2017 бүх нийтийн гүйлтэд 300 гаруй тамирчид оролцлоо.



Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, сурталчлах, иргэд, олон нийтийг өргөнөөр хамруулах үүднээс Ховд аймгийн Биеийн Тамир Спортын Газраас аймгийн Засаг даргын Тамгын газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Ховд аймгийн Цагдаагийн газар, Ахмад эмэгтэйчүүдийн "Сүүн сэтгэл" холбоод хамтран "Ховд кросс-2017" бүх нийтийн гүйлтийг 3 насны ангилалаар амжилттай зохион байгууллаа.



Үүнтэй давхцуулан нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх үүднээс "Эртэч Ховд" хөтөлбөрийг эхлүүллээ. 8 сарын 1-ны хүртэл явагдах "Эртэч Ховд" хөтөлбөрийн  хүрээнд  "Бүх нийтийн явган аялал" , "Дугуйн аялал", "Өглөөний гүйлт", "Чөлөөт алхалт" , "Дасгал хөдөлгөөн", "Бүх нийтийн кросс"  зэрэг олон нийтийг хамарсан спортын арга хэмжээнүүдийг явуулахаар төлөвлөж байна.




"Ховд Кросс-2017" бүх нийтийн гүйлтэд  22-оос доош насны эрэгтэй, эмэгтэй тамирчид 10 км, 23-40 насны эрэгтэй эмэгтэй тамирчид 7 км, 41-нээс дээш насны эрэгтэй эмэгтэй тамирчид 5 км-ийн зайд уралдсан ба гүйлтэд 20 гаруй байгууллагын 300 гаруй тамирчид оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.




Хамгийн олон тамирчидаа оролцуулсан байгууллагаар Бүсийн оношлогоо эмчилгээний төв тэргүүлсэн бол, дараагаар нь Аймгийн Цагдаагийн газар шалгарлаа.




"Ховд Кросс-2017" бүх нийтийн гүйлтэд амжилттай оролцон байр эзэлсэн тамирчдын шагналыг Аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, БТСГ-ын дарга Г.Цэдэнбал нар гардуулж баяр хүргэлээ. 















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ