Булган голын усны түвшин эрс нэмэгдэж 378 см буюу аюултай түвшинд хүрчээ.



Сүүлийн өдрүүдэд хэт дулаарч Булган голыг тэтгэдэг уулсын цас их хэмжээгээр хайлж байгаагаас Булган голын усны түвшин эрс нэмэгдсэн байна. Мэргэжлийн байгууллагуудын  /Цаг уурын Байтаг станц/, /Онцгой байдлын хэлтэс/ мэдээлсэнээр  Булган голын усны ердийн түвшин 300-310 см байх ёстой бөгөөд өнөөдрийн байдлаар 370-378 см буюу аюултай түвшинд хүрээд байна. Гол усны түвшин цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа учраас  Булган сумын Онцгой комисс шуурхай хуралдаж  "Өндөржүүлсэн бэлэн байдал" зарлан ажиллаж байна.





Булган сумын Онцгой комиссын даргын тушаалаар сумын  хэмжээнд эрсдэл үүсэж болзошгүй бүсийг тогтоох, эрсдэлтэй бүсэд байгаа иргэд, мал сүрэг, эд хөрөнгийн судалгаа гарган сумын Онцгой комиссын ажлын зурагт тэмдэглэх, эрсдэлтэй бүсээс хүн, малыг гаргах, дайчилгааны бүлгийг бэлэн байдалд ажиллуулах, сэрэмжлүүлэг мэдээг тогтмол өгч ажиллахыг байгууллагын дарга эрхлэгчид, багийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ