Улсын бий биелгээний наадам ирэх 7 сарын 1-3 ны өдрүүдэд Ховд аймагт болно.



Улсын бий биелгээний анхдугаар наадмыг  Ховд аймгийн төв Хөгжимт драммын таетрт  07 дугаар сарын 1-3 ны өдрүүдэд зохион байгуулахаар орон нутгийн удирдлагууд шийдвэрлэжээ.  
Улсын хэмжээний энэхүү наадмыг Ховд аймгийн ЗДТГ, Боловсрол, Соёл Шинжлэх ухаан Спортын яам, Боловсрол Соёл Урлагийн газар хамтран зохион байгуулах аж.





Бий биелгээний наадмын улсын уралдааныг Хамтлаг болон Гоцлол, Хүүхэд / сургуулийн  өмнөх нас 6-10 нас,11-14 нас,15-17 нас гэсэн дөрвөн ангилалаар/  гэсэн ангилалаар тус тус явуулж, “Шилдэг өвлөн уламжлагч”, ”Шилдэг өвлүүлэгч” номинацаар шалгаруулахаар төлөвлөжээ. Наадмын эхний шатанд оролцогчид өөрсдийн сонгосон/ өөрийн угсаатны/ бий биелгээг үндэсний хөгжимтэй биелэнэ.
Хоёрдугаар шатанд заагдсан тухайлбал: Торгууд, Захчин, Дөрвөд, Урианхай, Өөлд, Мянгад, Хошууд, Тува, Халх, Казак гэх мэт ястан үндэстний язгуур биелгээгээр оролцоно. Тус наадмын үеэр “Баруун монголын бий биелгээ” сэдэвт эрдэм шинжидгээний бага хурлыг Ховд хотноо зохиогдох байгуулах юм байна.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ