-Аргын тооллын 5 сарын 18. Пүрэв (Бархасвад) гараг /2017/


-Аргын тооллын 5 сарын 18. Пүрэв (Бархасвад) гараг /2017/
-Билгийн тооллын 22, хөхөгчин могой, тооно-22 од, уул суудал, 8 цагаан мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:10-20:27.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Гэвч гахай, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ цээртэй.
-Гахай, туулай, бар жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, тариалан тарих, сургуульд сурах, эрдэм сурах, ном хэвлэх, сахил хүртэх, шүтээн босгох, номын хурал байгуулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ