-Аргын тооллын 5 сарын 15. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын 19, хар бар, суулга-19 од, төмөр суудал, 2 хар мэнгэ, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:14-20:23.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад сайн ерөөлт, бодийн төрөл олох, сайн хүнтэй нөхөрлөх. Гэвч бич, луу жилтэнд цээртэй.
-Морь, нохой, бар жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтэн сөрөг муу.
-Хишиг даллага авах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, төлгө тавих, цэрэг хөдөлгөх, нас уртасгах ном айлдуулах, усан эмчилгээ хийлгэх, худалдаа наймаанд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, мал худалдахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.