Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63-р зарлигаар жил бүрийн 5-р сар, 10-р сарын 2 дахь 7 хоногийн Бямба гарагийг Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр болгон зарласан. Уламжлал болсон энэ өдөр Ховдчууд нэг насны буян болсон мод тарих ажилд идэвх санаачлага гарган оролцлоо.
Ховд аймгийн Байгаль орчин Аялал жуулчлалын газраас өнөөдөр аймгийн хэмжээнд урьдчилсан дүнгээр 15358 ш мод тарьсан гэсэн мэдээллийг өгч байна. Тухайлбал: Жаргалант сумын хэмжээнд 46 байгууллага 2912 ширхэг мод тарьсан бол Үенч сум 4000, Мөст сум 1953, Эрдэнэбүрэн сум 1850, Алтай сум 630, Дуут сум 450, Ховд сум 135, Мөнххайрхан сум 2150 ш мод тарьсан гэсэн мэдээллийг ирүүлжээ.
Аж ахуй нэгж байгууллагуудаас хамгийн их модыг Хар -Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны хамт олон тарьсан ба 5 төрлийн 1920 ш модыг Хар ус нуурын хөвөөнд тарьсан байна.