“2017-мод тарья” үзэсгэлэн худалдаа боллоо.



"Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр энэ жилийн хувьд 5-р сарын 13 ны өдөр тохиож байгаа юм. Энэ өдрийг угтан Ховд аймгийн Байгаль орчны байгууллагууд энэ сарын 10 ны өдөр "Нээлттэй хаалганы өдөр"-лөг зохион байгууллаа. 




Байгаль орчны харьяа байгууллагууд энэ өдөр  "2017-МОД ТАРЬЯ" үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, төрөл бүрийн модны тарихад бэлэн болгосон суулгац, хүлэмжинд үрслүүлсэн төрөл бүрийн цэгийн үзэсгэлэн гаргалаа.
Энэ жилийн модны суулгацын үзэсгэлэн худалдаанд байгаль орчны харьяа Аймгийн БОАЖГазар, Сум дундын ойн анги, Хар ус нуурын байгалийн цогцолбор газар,Ус цаг уур орчны шинжилгээний төв зэрэг зургаан байгууллага, Ховд сафари, Үр жимс хоршоо зэрэг байгууллага аж ахуйн нэгж өөр өөрсдийн үрслүүлсэн  мод, гоёлын мод, таримал цэцэг, төрөл бүрийн үр  худалдав.








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ