Ховд аймгийн Шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн спортын тэмцээнийг Завхан аймаг тэргүүлжээ.



Ховд аймгийн шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Ховд аймгийн шүүхээс баруун бүсийн шүүхүүдийн дунд нөхөрсөг уулзалт, спортын арга хэмжээг 2017 оны 04 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулав.
Тус нөхөрсөг уулзалт, спортын арга хэмжээнд Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх, Говь-Алтай аймгийн шүүх, Завхан аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх, Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүгч, ажилтнуудын оролцжээ.




 1.Шатар: Эрэгтэй

1.Ч.Энхтөр /Говь-Алтай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч/
2.Г.Мөнхбаяр/ Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Мэдээлэл технологийн мэргэжилтэн/
3.П.Доржбал /Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын дарга/

Эмэгтэй

1.Б.Уянга / Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Архив бичиг хэргийн ажилтан/
2.Т.Балжинням /Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч/
3.Болортуяа / Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн туслах/

2.Ширээний теннис. Эрэгтэй

1.Б.Баттулга /Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Мэдээлэл технологийн мэргэжилтэн/

2.Н.Гүнчинсүрэн /Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах/

3.Ш.Батхишиг / Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн нярав/

Эмэгтэй.

1.Г.Батзаяа /Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах/
2.М.Өнөрмаа /Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга/
3.М.Риза /Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч/ 

3.Гар бөмбөг.Эрэгтэй

1.Завхан аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг;

2.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн баг;
3.Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатнышүүхийн баг;

Эмэгтэй

1.Завхан аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг;

2.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн баг;
3.Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг;

4.Сагсан бөмбөг.Эрэгтэй

1.Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг;

2.Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн баг;
3.Завхан аймаг дахь анхан болон давж заалдах шатны  шүүхийн баг;

Эмэгтэй

1.Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг;

2.Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг;
3.Завхан аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг;

Багийн дүнгээр:

1-р байр: Завхан аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг
2-р байр: Ховд амаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг
3-р байр: Увс аймаг дахь анхан болон давж заалдан шатны шүүхийн баг эзэлж тэмцээн амжилттай болж өндөрлөлөө гэж Ховд аймаг дахь Шүүхийн мэдээлэл лавлагааны албанаас мэдээллээ.










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ