-Аргын тооллын 4 сарын 22. Бямба (Санчир) гараг /2017/



-Аргын тооллын 4 сарын 22. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын 26, шарагчин туулай, чөдөр-23 од, огторгуй суудал, 7 улаан мэнгэ, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:50-19:52.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Насанд хүрсэн хүмүүс үс засуулахад амгалан жаргалантай сайн. Гэвч тахиа, гахай, хулгана, үхэр жилтнээ цээртэй. Хүүхдийн үс бүү үргээлгэ цээртэй.
-Хонь, туулай, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөхөд муу. Бусад үйлийг тэвч, бэр хүргэн авч болохгүй. Замд гарах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ