Улаанбаатар хотын их дээд сургуульд Ховд аймгаас хүрэлцэн ирж суралцаж буй нийт оюутан залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нутгаа хайрлан хөгжүүлэх чин хүсэл эрмэлзлэлийг төрүүлж, Ховд нутгийн ирээдүйн түүчээ залуусын нэгдлийг бий болгох зорилгоор Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр
“Ховдын түүчээ” Оюутны холбооноос “ЗӨВ МОНГОЛ ЗАЛУУ АСК – 2017” тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тэмцээний нээлтийн ажиллагаа 2017 оны 04 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт болно.
Тэмцээнийг мэргэжлийн шүүгчдын баг бүрэлдэхүүн шүүн явуулах бөгөөд зохион байгуулалттай холбогдох асуудлуудыг техникийн зөвлөгөөний хурлаар шийдвэрлэнэ. Тэмцээний нэгдсэн техникийн зөвлөгөөн 2017 оны 04 дугаар сарын 23– ний өдрийн 18:00 цагт Тусгаар тогтнолын ордны 309 тоот өрөөнд болно. Тэмцээний техник зөвлөгөөнд тэмцээнд оролцох багийн ахлагч нар болон сумдын нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нар оролцохыг анхаарна уу. Мөн тэмцээний зохион байгуулалттай холбоотойгоор оролцогчдын мандатыг зохион байгуулах комисс 2017 оны 04 сарын 26, 27 – ны өдрүүдэд олгоно.
ТЭМЦЭЭНИЙ ХУГАЦАА:
Хэзээ: 2017 оны 04 сарын 29 – ний өдөр
Хаана: ЦЕГ– ын Сүлд чуулгын их танхимд болно.
ОРОЛЦОХ БАГУУДАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Ховд аймгийн сумд тус бүрээс нэг баг төлөөлж оролцоно. Жаргалант сумын сургуулиуд баг болон оролцож болно.
- Нэг баг 10 гишүүнтэй байна. Баг тус бүр 5 эрэгтэй, 5 эмэгтэй гишүүн болон багийн ахлагч сонгосон байна.
- Тэмцээнд 25 хүртлэх насны \ ховд харъяат \оюутан залуучууд оролцоно.
- Иргэний үнэмлэх дээрх харьяалал болон бусад \ харьяалал шилжүүлсэн, гэх мэт бусад \ тохиолдолд зөвхөн эцэг эхийн үнэмлэх дээрх харьяаллыг үндэслэл болгоно.
- Тэмцээнд оролцогчид болон хөгжөөн дэмжигчдийн хувийн зохион байгуулалтыг чандлан сахина.
- Багууд оноосон нэр, уриатай байна.
Тэмцээний зохион байгуулалтын ажилд саад учруулсан, түүнчлэн тухайн сумын харьяаллын бус оролцогч авч орсон зэрэг зөрчил гаргасан тохиолдолд оролцогчийг хасах, цаашлаад тухайн багийг тэмцээнд оруулахгүй байх хүртэл арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс авна. Тэмцээнд оролцогчид ирэхдээ иргэний үнэмлэх болон мандатыг заавал авчирсан байна.
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА, МАНДАТ ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Бүртгэлийн хугацаа: 2017 оны 04 сарын 21– аас 22– ний өдөр 10:00 - 18:00 цагийн хооронд Тусгаар тогтнолын ордны 309 тоот өрөөнд доорхи бичиг баримтыг үндэслэн мандат олгоно.
Үүнд:
- Сумдын нутгийн зөвлөлийн даргын гарын үсэг, тамга тэмдэгтэй мэдүүлгийн хуудас,
- Иргэний үнэмлэхний хуулбар \ Цахим лавлагаа байж болно \
- Багийн гишүүдийн танилцуулга
- 3х4 хэмжээтэй 1% цээж зураг
ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
Багийн дүнгээр:
- 1-р байр Цом, өргөмжлөл, 1.000.000 төгрөг.
- 2-р байр Өргөмжлөл, 700.000 төгрөг.
- 3-р байр Өргөмжлөл, 500.000 төгрөг.
- Шилдэг хөгжөөн дэмжигч баг – Өргөмжлөл, 200.000 төгрөг
Холбоо барих утас: 99572280, 99561620