Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Буянт суманд "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулав.


Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Энхболдын баталсан удирдамж, хуваарийн дагуу Улсын бүртгэлийн хэлтсийн ажлын хэсэг анхан шатны нэгждээ хүрч ажиллахаар төлөвлөжээ. Хуваарийн дагуу ажлын хэсэг "Нээлттэй хаалганы өдөрлөг"-өө Буянт сумаас  эхэллээ. Буянт суманд өнөөдөр зохион байгуулсан "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т тус сумын мал аж ахуйн баг бүрээс малчид, ард иргэдийн төлөөлөл, тус сумын төсөвт байгууллагуудын ажилтан, албан хаагчид, иргэдийн төлөөлөл ирж оролцон улсын бүртгэлийн асуудлаар тодорхой мэдээллийг авлаа. Улсын бүртгэлийн хэлтсээс МУ-ын бүртгэлийн хуулийг иргэддээ сурталчлах зорилгоор аймгийнхаа 17 сумын Засаг даргатай хамтран зохион байгуулж буй "Иргэдэд ойр, эрхзүйн үйлчилгээний жил", "Нэг иргэн-Нэг бүртгэл" сэдэвт  "Нээлттэй хаалганы өдөрлөг" 2017 оны 04-р сарын 07 хүртэл явагдана. 









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ