-Аргын тооллын 3 сарын 13. Даваа (Сумьяа) гараг /2017/


-Аргын тооллын 3 сарын 13. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын 16, шарагчин гахай, суудал огторгуй, мэнгэ 2 хар, харцага-11 од, үл зохилдохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:09-18:54.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн үс авахад тус ашиг олох маш сайн. Гэвч могой, луу жилтнээ цээртэй.
-Туулай, хонь, гахай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Анд нөхөр бололцох, эд бараа худалдах, арилжаа наймаа хийх, газрын ам нээх зөөлөн үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, номын хурим, номын мөрд орох, ном заалгах, гөлөг тэжээх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Охиноо хүнд өгөх, авах, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, эхэлж ном сонсох, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, замд гарах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ