"Ээжийн бүүвэйтэй хорвоо" дуун цэнгүүн боллоо



Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Жаргалант сумын Засаг даргын Тамгын Газар, Жаргалант сумын ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооноос аймгийн  Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газар, Хөгжимт Драмын Театр, Гэр Бүл, Залуучуудын Хөгжлийн Газартай хамтран  "Ээжийн бүүвэйтэй хорвоо" дуун цэнгүүнийг зохион байгуулан "Өргөмжлөлт"  ээжүүдээ шалгаруулан алдаршууллаа.  
Жаргалант сумын Буянтай ээжээр: Жаргалант сумын Алагтолгой багийн өндөр настан Шаравын  Хулганаа, Жаргалант сумын Буянт  багийн өндөр настан  Алтангэрэлийн  Номинхүү, Жаргалант сумын Бугат багийн өндөр настан  Жигмэдийн  Мөнгөө, Жаргалант сумын  Баатархайрхан багийн өндөр настан Арвижихын Лхамсүрэн, Жаргалант сумын  Бичигт багийн өндөр настан  Бэгзийн  Цэвээнжид, Жаргалант сумын  Жаргалан багийн өндөр настан Нямжавын Бадам, Жаргалант сумын магсаржав багийн иргэн Цэрэндоржийн  Баттулга, Жаргалант сумын Хайрхан багийн өндөр настан Дамдины Рэгзэд, Жаргалант сумын Тахилт багийн иргэн Сундуйн Хоролсүрэн, Жаргалант сумын Наран багийн өндөр настан Баттүвшингийн  Пониу, Жаргалант сумын Рашаант багийн өндөр настан  Ендонгийн Намжил, Жаргалант сумын Цамбагарав  багийн өндөр настан Оюунхүүгийн   Шонтлой, Жаргалант сумын ЗДТГ-ын ажилтан Д.Хоролсүрэн нар шалгарлаа.  Мөн энэ үеэр 12 номинациар шилдэг ээжүүдийг шалгаруулан өргөмжиллөө. Тухайлбал: Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн   Г.Хонгороо  "Эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ээж"-ээр, Жаргалант сумын Буянт багийн иргэн Д.Нямаа "Оюунлаг ээж"-ээр,  Жаргалант сумын Бугат багийн иргэн н.Даариймаа "Сайн эзэгтэй ээж"-ээр,  Жаргалант сумын Баатархайрхан багийн иргэн Ж.Гаалчиг "Тамирчин ээж"-ээр, Жаргалант сумын Бичигт багийн иргэн Б.Мөнхзул "Ааль сайтай ээж"-ээр, Жаргалант сумын Жаргалан багийн иргэн Н.Цэцэгээ "Хүмүүнлэг үйлстэн ээж"-ээр, Жаргалант сумын Магсаржав багийн иргэн Б.Баярхүү "Нийгмийн үйлстэн ээж"-ээр, Жаргалант сумын Хайрхан багийн иргэн н.Хоролсүрэн "Авьяаслаг ээж"-ээр, Жаргалант сумын Тахилт багийн иргэн З.Наранхүү "Хөдөлмөрч ээж"-ээр, Жаргалант сумын Наран багийн иргэн Б.Энхамгалан "Уран шаглаач ээж"-ээр,  Жаргалант сумын Рашаант багийн иргэн И.Нэргүй "Бизнес ээж"-ээр, Жаргалант сумын Цамбагарав багийн иргэн Д.Норов "Буурай ээж"-ээр,  Жаргалант сумын Рашаант багийн иргэн Х.Амила "Алдарт ээж"-ээр тус тус шалгарсан байна.











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ