-Аргын тооллын 3 сарын 6. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 9, хар луу, суудал ус, мэнгэ 9 улаан, гөрөөсөн толгой-4 од, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:23-18:44.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн үс засуулахад эрхэм сайн. Гэвч нохой, луу жилтнээ цээртэй.
-Хулгана, бич, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
-Худалдаа наймаа хийх, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Цэрэгт мордох, урлахуй үйл, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явах, эхнэр авах, үхэгсдийн үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.