-Аргын тооллын 3 сарын 5. Ням (Адьяа) гараг /2017/


-Аргын тооллын 3 сарын 5. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 7, цагаагчин туулай, суудал огторгуй, мэнгэ 1 цагаан, чөлөөт эх-3 од, түлэхийн барилдлагатай өдөр. Овоо, лус тахихад сайн. Ичигсэд хөдлөх-17:31.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:25-18:42.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн үс засуулахад маш сайн. Гэвч тахиа, бар, туулай жилтнээ цээртэй.
-Хонь, гахай, туулай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, сургуульд орох, буяны үйл, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонины үйл, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Байшин барих, бэрийн үйл, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, анд нөхөр бололцох муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ