-Аргын тооллын 3 сарын 4. Бямба (Санчир) гараг /2017/


-Аргын тооллын 3 сарын 4. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 6, цагаан бар, суудал төмөр, мэнгэ 2 хар, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, түлэхийн барилдлагатай өдөр. Дашнямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:27-18:41.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Насанд хүрсэн хүн үс засуулахад зүс царай сайжрах сайн. Гэвч бич, гахай, хулгана, үхэр жилтнээ цээртэй.
-Морь, нохой, бар, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
- Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ